Tuesday, January 13, 2015

Сонголтыг сонгож байна

Хүний амьдрал сонголтуудын хэлхээс мэт санагдах үе олон бий. Тэр тусмаа өнгөрсөн үерүүгээ эргэн харахад буюу алдаа оноогоо өөртэйгөө шүүн хэлэлцэхэд энэ мэдрэмж олонтоо төрдөг. тэглээ гээд бид үргэлж зөв сонголтыг хийж чаддаггүй. Өглөө эртлэн босоод ном уншихаас илүү дахиад жаахан нойр авахыг, амралтын өдрөөрөө өөрийгөө хөгжүүлэхээс илүү гэртээ суугаад зурагт үзэхийг, биед хэрэгтэй хоолноос илүү амттаныг гээд л тухайн үед илүү таалагдаж байгаагаа л сонгож орхидог.

Шизофрени гэж юу вэ?

Шизофрени нь дотоод шалтгаантай, удамзүйн холбоотой солиорол буюу солио юм. Хүн хүрээлэн байгаа юмсын бодит шинж чанарыг зөв тусгаж авах болоод танин мэдэх чадвараа алдаж тэдгээрийг гажуу буруугаар, хий хоосноор хувиргаж хүлээн авахыг солио гэнэ.

Анх 19-р зууны 2-р хагасаас бие даасан өвчний нэг болон судлагдаж эхэлсэн. Германы сэтгэцийн эмч Э.Крепелин /1898/ залуу насанд эхэлж удалгүй ухаан сулралд хүргэдэг бүлэг өвчнийг нэгтгэн авч үзсэнээр Шизофренийг биеэ даасан өвчин гэж үнэлэх болжээ.

Хүн хэзээ аз жаргалтай байдгаа мэддэггүй

Сүүлийн үед монголчууд стресс, бухимдалд өртөх нь ихэссэн. Гэвч ийм өвчтэй хүмүүс хаана хандаж, ямар эмчилгээ хийл­гэхээ төдийлөн мэд­дэг­гүй. Тиймээс энэ удаа­гийн дугаартаа Сэтгэл суд­лалын үн­дэсний төвийн сэтгэл судлаач Г.Энхжаргалан­тай стресс, бухимдлын та­лаар ярилцлаа.




Monday, January 12, 2015

Бусдад урмын үг хэлэх нь хэр чухал вэ

Өөрийгөө мундаг, ухаалаг гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хэн нэгнээр түүнийгээ батлан хэлүүлхийг хүсдэг нь бидний зан гэлтэй. Ихэнх хүмүүс би өөртөө итгэлтэй гэж хэлдэг ч сайхан үг сонсож бусдаар магтуулахыг хүсдэг. Гэхдээ яагаад вэ? бид өөрсдийгөө мэдэж байхад заавал бусдаар хэлүүлэх шаардлага нь юу юм бол?


Учир нь хүн өөрийн эерэг үнэлэмжээрээ амьдардаг бөгөөд түүнийгээ бусад хүний өгч буй таатай мэдрэмж, хайр халамж, эерэг үгс зэргээс олж авдаг. Эерэг үнэлэмж гэдэг нь өөрийхөө талаар таатай сэтгэгдэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж юм.