Шизофрени нь дотоод шалтгаантай, удамзүйн холбоотой солиорол буюу солио юм. Хүн хүрээлэн байгаа юмсын бодит шинж чанарыг зөв тусгаж авах болоод танин мэдэх чадвараа алдаж тэдгээрийг гажуу буруугаар, хий хоосноор хувиргаж хүлээн авахыг солио гэнэ.
Анх 19-р зууны 2-р хагасаас бие даасан өвчний нэг болон судлагдаж эхэлсэн. Германы сэтгэцийн эмч Э.Крепелин /1898/ залуу насанд эхэлж удалгүй ухаан сулралд хүргэдэг бүлэг өвчнийг нэгтгэн авч үзсэнээр Шизофренийг биеэ даасан өвчин гэж үнэлэх болжээ.
Өвчний шинж тэмдэг :
- Чихэнд *дуу хоолой* сонсогддог тухай өгүүлнэ.
- Нүдэнд хий юм харагдана.
- Өөрийнхөө ер бусын итгэл үнэмшлийнхээ тухай ярина. Жишээ нь: өөрийгөө ер бусын хүч чадалтай, авьяас билэгтэй, ид шидтэй хэмээн үнэлэн ярина.
- Өөрийгөө бусдын хавчлага, мөрдлөг, хяналтан доор байгаа хэмээн итгэж үнэмшин үүнийгээ ярина.
- Биеийн ер бусын зовиур шаналгааны тухай өгүүлж болох. Жишээ нь: Арьс буюу биеийн аль нэг хэсэгт ямар нэг юм тухайлбал амьтан эсвэл хүн орогнож, хуугдаж байгаа тухай өгүүлэн ярина.
- Солиорлын эсрэг эм, бэлдмэл хэрэглэж байгаатай холбоотой үүссэн зовиур шаналгаанууд байж болно.
- Ажил буюу сургуультай холбоотой тулгамдсан асуудалтай байж мэднэ.
Шизофрени өвчин нь гол төлөв орь залуу насанд хүрэхээс өмнө үед улрэн, эхэлдэг.
Шизофренийг оношилоход удаан хугацаа шаарддаг бөгөөд 6 сараас улүү хугацаа шаарддаг байна.
No comments:
Post a Comment