Өөрийгөө мундаг, ухаалаг гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хэн нэгнээр түүнийгээ батлан хэлүүлхийг хүсдэг нь бидний зан гэлтэй. Ихэнх хүмүүс би өөртөө итгэлтэй гэж хэлдэг ч сайхан үг сонсож бусдаар магтуулахыг хүсдэг. Гэхдээ яагаад вэ? бид өөрсдийгөө мэдэж байхад заавал бусдаар хэлүүлэх шаардлага нь юу юм бол?
Учир нь хүн өөрийн эерэг үнэлэмжээрээ амьдардаг бөгөөд түүнийгээ бусад хүний өгч буй таатай мэдрэмж, хайр
халамж, эерэг үгс зэргээс олж авдаг. Эерэг үнэлэмж гэдэг нь өөрийхөө талаар таатай сэтгэгдэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж юм.
Бид бага байхаасаа эхлээд л бусад хүмүүсээс халамж, хүндлэл, үнэлэлтийг мэдэрдэг. Бусдаас авсан эерэг үнэлэлтүүдээр дамжуулан өөрийгөө эерэгээр үнэлж, өөрийгөө хүндэтгэдэг. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрийсөө холдуулж мартаж эхэлдэг. Тиймээс л бид эерэг зүйлст тэгтлээ татагддаг юм.
Бид бага байхаасаа эхлээд л бусад хүмүүсээс халамж, хүндлэл, үнэлэлтийг мэдэрдэг. Бусдаас авсан эерэг үнэлэлтүүдээр дамжуулан өөрийгөө эерэгээр үнэлж, өөрийгөө хүндэтгэдэг. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрийсөө холдуулж мартаж эхэлдэг. Тиймээс л бид эерэг зүйлст тэгтлээ татагддаг юм.
Сэтгэл судлаач Маслоу-н "Хэрэгцээний
шатлал”-н онолд бусдаар хүндлүүлэх, хайрлуулах хэрэгцээ багтдаг. Энэ хэрэгцээ
нь бусдад чухал хүн байх, анхаарал халамж авах, өөрийн үнэ цэнээ мэдрэх зэргээр
хангагддаг. Мэдээж хэрэгцээ нь хангагдсан учир хүн аз жаргалтай болдог.
Тиймээс л бид бусдыг магтах
хэрэгтэй, хүүхдийг урамшуулах хэрэгтэй хэмээн зөвлөдөг. Харин урмын үг хэлэхдээ
дараах хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй.
-Хамгийн чухал үед нь хэл. Таны хэлж буй үгс үнэ цэнэтэй
бас утга учиртай байх ёстой. Тиймээс нөхцөл байдалд тохируулан чин сэтгэлээсээ
үнэнийг хэл. Худал үгийг хүний тархи ялган таньж чаддаг учир үнэ цэнэгүй
болдог.
-Урмын үгээр шүүмжлэхэд суралц. Ялангуяа хүүхдийг шинэ
зүйлийг туршиж байхад нь, алдаа гаргасан үед нь урмын үгээр шүүмжил. Өөрөөр
хэлбэл загнихдаа хүртэл дахин хийж үзэх сэдлийг бий болго. Чи үүнээс илүү хийж
чадах байтал яагаад ийм алдаа гаргаж байгаа юм бэ гэж хэлэх нь чи хүүхдийг алдчихлаа
гэж загнихаас илүү чухал.
-Зөвхөн үгээр биш биеийн хэлээрээ ойлгуулах. Хэрэв та
нөгөө хүнийхээ нүдрүү харахгүй эсвэл хайхрамжгүй байдлаар зогсож хэлбэл хичнээн
сайхан үг байсан ч үр дүнтэй байж чадахгүй. Харилцааны дийлэнх хэсгийг биеийн
хэл эзэлдэг бөгөөд таны хэлж байгаа үгнээс илүү их мэдээллийг зогсолт, дуу
хоолойны өнгө, нүүрний хувирал, нүдний харц зэрэг нь дамжуулж байдаг.
Хүн бүрт урмын үг сонсох, бусдаар
хүндлүүлэх, халамжлуулах хэрэгцээ байдаг. Бид бусдад тэдгээр зүйлсийг нь өгч
чадвал та ч мөн хариуд нь сайхан мэдрэмж болон сайхан үгсийг сонсох болно.
No comments:
Post a Comment